Израилийн Төрийн тэргүүн Биньямин Нетаньяху Ираны цөмийн хөтөлбөрийг цэргийн хүчээр зогсоож чадна хэмээн мэдэгджээ. Тэрбээр АНУ-д хандан одоогийн явуулж буй эдийн засгийн шахалт Иранд тодорхой хэмжээний төвөг учруулж байгааг дурдаад Иран руу цэргийн дайралт хийхгүй л бол тэд бодлогоосоо няцахгүй хэмээн онцолсон байна.
АНУ-д албан ёсоор айлчилж байгаа тэрбээр тус улсын эрх баригчдад хандан цэргийн хүчээр Ираныг номхруулах нь хамгийн үр дүнтэй гэж зөвлөв. Энэ асуудлыг энхийн замаар шийдэх боломжтой гэж үзсэн Америкийн тал Биньямин Нетаньяхугийн зөвлөгөөний тухай албан ёсоор мэдэгдэл хийгээгүй юм.