Одоогоор Энэтхэгийн Нью-Делид айлчилж байгаа Америкийн Төрийн тэргүүн энэ сарын 11-нд Индонезид айлчлахаар төлөвлөж байна. Ерөнхийлөгч Барак Обама Индонези улсад ирэхийг эсэргүүцсэн 20 мянган иргэн Жакарта дахь Америкийн дипломат төлөөлөгчийн газрын үүдэнд жагсаал зохион байгуулжээ.
Тэд Барак Обамад хандан Пакистан, Афганистанаас цэргээ гаргах, мөн Израильд дэмжлэг үзүүлэхээ зогсоохыг шаарджээ. Индонезчүүд түүнийг лалын шашинтнуудын цусаар гараа угаагч хэмээн нэрлэж эх орондоо айлчлахыг нь эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн нь энэ юм.