Турк улсын Ерөнхийлөгч Абдуллах Гюль Их Британийн Хатан хаан II Елизаветагаас “Chatham House Prize” шагналыг гардан
авчээ. Хатан хааны нэрэмжит олон улсын харилцааны хүрээлэнгийн эл шагналыг түүнд улс эх орондоо амар тайван байдлыг тогтооход хүчин зүтгэж буй хэмээн олгож байгаа аж.
Сүүлийн жилүүдэд Турк улс эдийн засгийн өсөлтөө нэмэгдүүлж, Ойрхи Дорнод, Европын орнуудтай харилцаагаа өргөтгөж байгааг үнэлж буйгаа Хатан хаан онцлон дурдлаа. “Chatham House Prize”-ыг олон улсын харилцаанд хувь нэмэр оруулж, энх тайван, ардчилсан ёсыг тогтоохоор ажиллаж буй төр, нийгмийн зүтгэлтэнд олгодог юм. Украин, Бразилийн Төрийн тэргүүн энэ нэр хүндтэй шагналын эзэд болсон билээ.