АНУ-ын Тагнуулын төв газрын ажилтан асан Гарольд Никольсон Оросын талд мэдээлэл дамжуулдаг байснаа мөрдөн байцаалтын явцад хүлээн зөвшөөрчээ. Одоо 58 настай тэрбээр 1997 оноос Америкийн нууц бичиг баримтыг Орост худалддаг байсан гэнэ.
Орегон мужийн шоронд ял эдэлж байгаа түүнд найман жилийн хорих ял нэмж оноосныг Прокурорын газраас мэдээлсэн байна. Гарольд Никольсоны хүү Натаниэль ОХУ-ын тусгай албаныхантай уулзаж эцгийнхээ даалгавар биелүүлсний мөнгийг авдаг байсныг ч хууль сахиулагчид тогтоосон аж. Улсын нууцыг оросуудад худалдсаныхаа төлөө тэрбээр 47 мянган доллар авчээ.