Сонгодог хөгжмийн нэрт төлөөлөгч Амадей Моцартын хөгжим гэмт хэрэгтэй тэмцэхэд тусалж байгаа тухай Шинэ Зеландын хууль сахиулагчид ярьж байна. Худалдааны төв, гудамж талбайгаар уянгалах аяз оршин суугчдад төдийгүй халаасны хулгайч, дээрэмчдэд ч эерэгээр нөлөөлжээ.
Олон нийтийн газар Моцартын аяыг тоглох санааг сайн дурын хөгжимчид бодож олсон бөгөөд хотын захиргаа дэмжин санхүүжүүлж байгаа юм. Өмнөх жилийнхтэй харьцуулахад гарч байсан хулгай, дээрмийн тоо эрс цөөрч, архидан согтуурах, мансуурах явдал багассаныг цагдаагийн ажилтнууд мэдэгдсэн байна.
Цэцэрлэг, өргөн чөлөөнд хөгжим тоглож байгаа хүмүүс хотын өнгө төрхийг чимэхээс гадна сонгодог урлагийн шилдэг бүтээлүүд оршин суугчдыг тайвшруулж, өөдрөг болгосноор гэмт хэрэг ч багассан хэмээн хотын захиргааны ажилтнууд өгүүлжээ.