Нигерт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 120 доллар болгохыг шаардсан хүмүүс гурав хоногийн ажил хаялт зарлажээ. Тус улсын Ерөнхийлөгч Гүдлак Жонатан ажилчдад эсэргүүцлийн иймэр хүү хөдөлгөөн өрнүүлэхгүй байхыг сануулж байсан юм.
Үйлдвэрчний эвлэлүүд нэгдэж эрх баригчидтай уулзахыг шаардаж байгаа ч төрийн түшээд ажилчдын үгийг сонсохоос татгалзсан аж. Одоогийн байдлаар Нигерт цалингийн доод хэмжээ 50 доллар бөгөөд өргөн хэрэглээний барааны үнэ өдрөөс өдөрт өсөж байгаа гэнэ.