“Их хорь”-ийн тав дахь удаагийн дээд хэмжээний уулзалт өнөөдөр БНСУ-ын нийслэл Сөүл хотод эхэллээ. Дэлхийн эдийн
засагт голлон тоглогч 19 гүрэн, Евро пын холбооны төр засгийн тэргүүн оролцох энэ уулзалтад олон улсын хэмжээнд үйл
ажиллагаагаа явуулдаг НҮБ, Дэлхийн банк, Дэлхийн худалдааны байгууллага, Олон улсын валютын сан, Олон улсын
хөдөлмө рийн байгууллага, АСЕАН зэрэг байгууллагын төлөөлөгчид уригджээ.
Энэ удаагийн дээд хэмжээний уулзалт дэлхийн хүчирхэг гүрнүүдийн удирдагчдыг Сөүл хотноо хоёр хоног саатуулах агаад уулзалтын үндсэн чиглэл нь “Хямралын дараах дэлхийн эдийн засагт “Их хорь”-ийн гүйцэтгэх үүрэг”-ийг тодорхойлоход орших аж. Мөн энэ үеэр дэлхийн эдийн засгийн сэргэлтийг бататгах, хүчирхэг, тогтвор той эдийн засгийн өсөлтийг дэмжих, олон улсын санхүүгийн зохицуулалтын тогтолцоог бэхжүүлэх, олон улсын санхүүгийн байгууллагуудыг шинэчлэх, эдийн засгийн хөгж лийн зарим асуудал, валютын дайн зэрэг сэдвийг хамарсан дунд болон урт хугацааны бодлогын чанартай хэд хэдэн асуудлыг хэлэлцэхээр тусгажээ.
Өмнөх дөрвөн уулзалтад бүгдэд нь оролцож байсан Нидерландыг энэ удаагийнхад оруулахаас зохион байгуулагч орны Засгийн газар татгалзсан. Учир нь нэг л оронд бүрэн эрхийг байнга олгох биш, өөр өөр орныг хамруулах үүднээс оролцох эрхийг Сингапурт олгожээ. Түүнээс гадна “Их хорь”-ийн бүлэгт багтдаггүй Этиоп, Малави, Испани, Вьетнамын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар оролцох юм.
Зохион байгуулагч орны хувьд БНСУ энэ удаагийн уулзалтын бэлгэ тэмдгийг далайн цаанаас мандаж буй наран, уламжлалт дэнлүүний дүрсээрээ илэрхийлж өөрийн орны соёлыг харуулаад амжиж. Уулзалтын бэлтгэ лийг солонгосчууд арван сарын өмнөөс хийж эхэлсэн бөгөөд алдарт Хан мөрнийг хөндөлдсөн Банпу, Донжак гүүрний хооронд гурван хиймэл арал бий болгожээ.
Энэ ажилд 96.4 тэрбум вон зарцуулсан байна. Дашрамд дурдахад, үүний өмнөх “Их хорь”-ийн уулзалтыг өнгөрсөн зургадугаар сард Канадын Торонто хотноо зохион байгуулсан билээ. Харин дараагийн дээд хэмжээний уулзалтыг ирэх оны хавар Франц улсад хийхээр төлөвлөжээ.
Б.ЦЭЦЭГСҮРЭН