Алдарт жүжигчин Роберт де Нирод “Cecil B. DeMille Award”-ийн хүндэт шагналыг гардуулахаар шийдсэнийг Холливуд дэх
гадаадын хэвлэлийн ассоциациас мэдээлжээ. Кино урлагийн түүхэнд онцгой хувь нэмэр оруулсан хү мүүст олгодог энэ шагналыг түүнд ирэх оны нэгдүгээр сарын 16-нд Беверли Хиллзэд болох “Алтан бөмбөрцөг”-ийн ёсло лын ажиллагааны үеэр гардуулах юм.
Лос-Анжелест ажилладаг гадаадын сэтгүүлчид 1940-өөд оны үед санаачилсан энэ шагналыг Стивен Спилберг, Энтони Хопкинс, Майкл Дуглас, Харрисон Форд, Аль Пачино хүртэж байжээ. Роберт де Ниро 70 гаруй кинонд тоглосон бөгөөд түүнд “Cecil B. DeMille Award” шагнал олгохыг 250 сая хүн дэмжиж байгаа тухай ассоциацийн гишүүд онцлон өгүүлэв.