АНУ-ын “Nicolas” хөлөг рүү гал нээсэн Сомалийн таван иргэнийг шүүх ажиллагаа эхэлжээ. Сүүлийн 100 жилд анх удаа далайн дээрэмчидтэй хариуцлага тооцож буй нь энэ юм. Сейшелийн арал орчимд хөвж явсан хөлөг онгоц руу дайрах үед нь далайн дээрэмчдийг баривчлан Америк руу хүргэсэн аж.
Виржини мужийн Норфолк хотын цэргийн баазад болж байгаа шүүх хурал сар гаруй үргэлжлэх төлөвтэй байна. АНУ-ын хуульд зааснаар зэвсэг хэрэглэн, далайн дээрэм хийсэн этгээдэд бүх насаар нь хорих ял оноодог. Сүүлийн жилүүдэд Африкт далайн дээрэм газар авч, олон хүн амь үрэгдсээр байна.
Олон улсын хүний эрхийн байгууллага, НҮБ дээрэмчидтэй хариуцлага тооцож, шүүх тухай ярьж байгаа ч тодорхой шийдвэр, тогтоол гараагүй юм. Усан онгоц барьцаалан мөнгө нэхдэг явдалд цэг тавих цаг бол сон гэдэгт олон орон санал нэгдэж байна.
Х.ОДОН