ОХУ болон НАТО хэлэлцээр хийхээр тохиролцсон тухай “Ройтерс” мэдээллээ. Энэ сарын 20-нд Лиссабонд болох уг уулзалтаар Европоос Оросын нутгаар дамжин Афганистан руу зэвсэг тээвэрлэхийг хэлэлцэх юм. Хэрэв тэд тохиролцоонд хүрч гэрээнд гарын үсэг зурвал сар бүр хэдэн арван сая доллар Оросын төсөвт орж ирэх юм. Харин Европын орнуудаас Афганистан руу явуулж байгаа зэвсгийг ОХУ-аар дамжуулан тээвэрлэвэл эдийн засгийн хувьд хэмнэлттэйгээс гадна цаг бага зарцуулна гэдгийг НАТО онцолж байгаа.