Ачаа тээвэрлэх үйлчилгээний үнийг хууль бусаар хөөрөгдсөн нисэхийн 11 компанийг Европын холбоо торголоо. Сүүлийн долоон жилийн турш тэд нуу цаар тохиролцон үйлчилгээнийхээ хөл сийг нэгэн зэрэг нэмдэг байжээ. Хэрэглэгчдийн эрхийг ноцтой зөрчин, ард олныг шулсан эдгээр компаниуд нийт 800 сая долларын торгууль ногдуулжээ.
Энэ хууль бус үйлдлийг Европ, Азийн байгууллагууд 2006 оноос эхлэн мөрдсөний дүнд илрүүлсэн аж. Тэд шатахууны үнэ нэмэгдсэн хэмээн шалтаглаж онгоцоор явуулах илгээмжийн үнийг 2-4 дахин өсгөсөн байсан гэнэ. Их Британийн “British Airways” компани торгуулийг төлсөн гэдгээ мэдэгдсэн бол Швед, Голландын компаниуд одоогоор ямар нэгэн хариу өгөөгүй байгаа юм.