АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Бушийн дурсамжийн “Гол шийдвэрүүд” ном худалдаанд гарсан эхний өдрөө 220 мянган хувь борлогджээ. Энэ нь хэвлэгдэн гарсан нийт хувь ширхгийн долоо хуваасны нэг гэсэн үг юм. Нью-Йорк хотын “Crown Publishers” хэвлэлийн компанийн төлөөлөгч “Энэ ном хэвлэлтэд орсон даруйдаа олны анхаарал татаж эхэлсэн. Бид “Гол шийдвэрүүд”-ийн захиалгыг дэлхийн өнцөг булан бүрээс интернэтээр авч байсан ” хэмээжээ. Жорж Бушийн номыг шүүмжилсэн, сайшаасан нийтлэлүүд олон хэвлэлд гарч байгаа аж.