БНСУ-ын нийслэл Сөүл хотод болсон ахмад дайчдын дурсгалыг хүндэтгэх ёслолд оролцсон АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама БНАСАУ-д сануулга өгөв. Тэрбээр Умард Солонгосын эрх баригчдад хандан “Цөмийн хөтөлбөр хэрэгжүүлэхээ яаралтай зогсоохг үй бол улс орнуудаас тусгаарлагдан ганцаардах болно” хэмээн мэдэгджээ. Мөн тэрбээр дэлхий нийтийн аюулг үй байдлыг хангахын төлөө Өмнөд Солонгостой хамтарч ажиллахаа илэрхийлэв.