Венесуэл ОХУ-тай хамтарч атомын цахилгаан станц барих төслийг Каракаст хэлэлцлээ. Тус улсын Ерөнхийлөгч Уго Чавес Орост хийсэн айлчлалынхаа үеэр энэ тухай гэрээнд гарын үсэг зурсан билээ. Аж үйлдвэрийн болон эмнэлгийн салбарт хэрэглэж болох изотоп үйлдвэрлэх уг станцын төслийг Венесуэлийн Үндэсний Ассамблей дэмжиж байгаагаа мэдэгджээ. Дашрамд дурдахад Оросын талаас станц барихад шаардагдах хөрөнгийн нэлээд хэсгийг зээлээр олгож байгаа юм.