АНУ-ын “Amazon” интернэт дэлгүүрт тавигдсан насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татдаг гаж донтнуудад зориулсан гарын авлага шуугиан тарьж байна. BBC агентлагийн мэдээлснээр тус дэлгүүр “Хүүхдүүдийг өөртөө татаж, таашаал эдлүүлэх заавар зөвлөгөө” бүхий хэдэн арван хуудас текстийг зарахаар тавьсан байжээ.
Интернэтээр дамжуулан өөрийн бүтээлээ зардаг хүн ихэссэн нь ийм бусармаг явдалд хүргэсэн хэмээн хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагууд үзэж байгаа юм. “Гаж донтнуудын лавлах”- ыг зарахаар завдсан “Amazon” болон тус номын зохиогчийг шүүхэд өгөхийг иргэд уриалсан аж.