2012 онд болох Лондоны олимпод зориулсан зургаан одтой зочид буудал удахгүй нээлтээ хийх нь. Найтсбриж дүүрэгт орших “Wellesley” зочид буудлын 36 өрөөг өөрчлөн тохижуулж зургаан одтой болгохоор төлөвлөсөн байна.
Барилга, засал чимэглэлийн ажлыг “Fox linton” компани хариуцан хийж байгаа бөгөөд нийт 58 сая доллар зарцуулах аж. Орчин үеийн шийдлийг сонгодог загвартай хослуулсан энэ өрөөнүүдийн цонх нь Гайд парк руу харсан байх гэнэ.