Мьянмарт 15 жилийн турш гэрийн хорионд байсан ардчилсан үзэлтэн Ан Сү Жинийг суллажээ. Түүний гэрийн гадаа энэ өдөр мянга мянган хүн цуглаж баяр хүргэжээ. “Ардчиллын төлөөх үндэсний лиг” намын тэргүүн Ан Сү Жинийг удахгүй суллана хэмээн түүний өмгөөлөгч Найан Уин мэдэгдэж байсан бөгөөд Засгийн газар улс төрийн амьдралд оролцохгүй байхыг түүнээс шаардсан гэх яриа ч дуулдаж байсан. АНУ, Их Британийн эрх баригчид Ан Сү Жинд баяр хүргэн мэндчилсэн байна. Түүнчлэн шоронд хоригдож буй улс төрийн 200 хэрэгтнийг суллахыг ч эрх баригч Цэргийн хунтад уриалав.