Косово дахь Европын холбооны прокурорын төлөөлөгч тус улсын Эрүүл мэндийн яамны ажилтан тэргүүтэй долоон хүнийг хүний эд эрхтэн дамлан худалдаалсан хэрэгт буруутгажээ. 2008 онд хаагдсан “Medicus” хувийн эмнэлгийн ажилтнууд Казахстан, Молдав, Туркийн иргэдийн бөөрийг хууль бусаар Европ руу зөөдөг байсан гэж тэрбээр үзэж байгаа юм.
Нэн ядуу, эсвэл санхүүгийн асуудалтай хүмүүсийн бөөрийг 14.5 мянган евро амлан авсан эмч нар ор сураггүй болдог байсан гэнэ. Косовогийн эрх баригчид болон хууль сахиулагчид энэ мэдээллийн дагуу дээрх иргэдийг баривчлан шалгаж байгаа аж.