Нөөцийн хэмжээгээр дэлхийд хоёрдугаарт бичигдэх Афганистаны зэсийн ордод олборлолт хийх тусгай зөвшөөрлийг Хятадын төмөрлөгийн компани хоёр жилийн өмнө авсан билээ. Гэвч энэ ажлын хажуугаар 2600 жилийн түүхт Буддын сүмийн туурьд устах аюул нүүрлээд буй талаар “Associated Press” мэдээлэв.
БНХАУ-ын төрийн өмчийн тус компани Mes Aynak дахь ордын 3.5 тэрбум долларын хувьцааг эзэмшдэг агаад энэ нь Афганистаны түүхэнд хамгийн том хөрөнгө оруулалт аж. 13 сая тонн зэсээс гадна алт, төмөр, кобальтын арвин нөөцтэй энэ уурхай ашиглалтад орвол Афганистаны Засгийн газар жилд 1.2 тэрбум долларыг халааслахаас гадна 10 мянган ажлын байр шинээр бий болох юм. Хятадын төмөрлөгийн компани олборлол тын ажлыг ирэх оны сүүлчээр эхлэхээр төлөвлөжээ.
Гэхдээ эл уурхайн олборлолтын ажлыг эхлүүлбэл эртний түүхийн үнэт олдворууд устах аюултайг шинжээчид тэмдэг лэж байна. Иймээс Афганистаны Засгийн газартай албан бус уулзалт хийсний дүнд тэд археологичдод малталт хийхэд нь гурван жилийн хугацаа олгожээ. эвч археологичид үүнийг газар доорх эртний дурсгалыг гаргахад хангалтгүй хугацаа хэмээн үзэж байгаа аж. АНУ-ын археологич Лора Тедеско “Энд маш их хэмжээний олдвор бий. Түүнийг ухаж гаргахад наад тал нь 10 жил шаардлагатай. Харин гурван жилийн дотор бид тэнд юу байгааг л мэдэж болно” гэжээ.
Б.ЦЭЦЭГСҮРЭН