2012 онд болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд тэрбумтан Дональд Трамп нэрээ дэвшүүлэхээ мэдэгдсэн. Тэрбээр интернэт дэх өөрийн цахим хуудсандаа “Д.Трамп сонгогдох уу” гэсэн санал асуулга явуулж эхэлжээ. Цагаан ордноос явуулж буй бодлогод сэтгэл дундуур байгаагаа удаа дараа илэрхийлж байсан тэрбээр ард түмний бодлыг сонсохыг хүссэн хэмээн мэдэгдсэн байна.
Одоогийн байдлаар 300 хүн санал асуулгад оролцсоноос 80 хувь нь Дональд Трамп Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохыг сайшаасан аж. Түүнчлэн “Newsmax” компаниас явуулсан судалгаанаас үзэхэд Бүгд найрамдах намаас нэр дэвшигчдээс хамгийн өндөр рейтингтэй хүмүүсийн тоонд тэрбумтан маань багтсан гэнэ.