Амазон мөрний хавиар нутагтай омгийнхон охиддоо ийнхүү сургадаг аж. Миссуригийн их сургуулийн хүн судлаачдын хийсэн судалгаагаар тус нутгийн олон омгийнхны 70 орчим хувь нь эмэгтэй хүн нийтийн хэрэгцээнд байх ёстой гэж үзэж, охиноо олон эртэй бэлгийн харилцаанд орох нь эрүүл хүүхэд гаргах үндэс хэмээдэг гэнэ.
Эрт үеэс уламжлан ирсэн энэхүү ёсыг даган эмэгтэйчүүд омгийнхоо хэд хэдэн эртэй дотно харилцаатай байдаг бөгөөд хүүхэдтэй болж, шинэ хүн мэндлэхэд минийх чинийх гэлтгүй бүгд л өөрийнх гэж бодон хайрлаж, хамгаалах үүрэгтэй юм байна. “Proceedings of the National Academy of Science” сэтгүүлд эрдэмтэн Роберт Уокерийн бичсэнээр “Омгийн амьдралтай тэд хүүхдээ өсгөхдөө тэгш эрх эдэлдэг” аж.
Уокерийн ахалсан багийнхны тайлбарласнаар ийм харилцаа нь амьдралын ухаантай, хүч тэнхээтэй үр удам үлдээх гэсэн омгийнхны сэтгэлгээтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, олон аавын оролцоотойгоор тэд хүссэн удмаа үлдээнэ гэсэн үг.
Судалгааны явцад тэдгээр омгийнхны дунд ургийн болон хүүхдийн эндэгдэл тун бага байдгийг тогтоожээ. Түүнчлэн омгийнхны бас нэгэн бодлого нь олон эцэгтэй хүүхэд ямар нэгэн гамшиг, дайн тулааны үед өнчрөн үлдэхгүй гэдэгт оршдог аж.
Ж.ЭРДЭНЭ