НҮБ-ын энхийг сахиулагчид руу Гаитигийн иргэд дайрсны улмаас хоёр хүн амь үрэгджээ. Тус улсад гарч 900 гаруй хүний аминд хүрээд буй булчин задрах тахлын нянг энхийг сахиулагчид авчирсан гэж нутгийн оршин суугчид үзэж байгаа юм. Нутгийн хэвлэлүүдэд мэдээлснээс үзэхэд эл мөргөлдөөний үеэр 12 хүн гэмтэл авсан аж.
Мөн энэ үеэр Кап-Аитьен хотын цагдаагийн хэсэг рүү бүлэг этгээд дайран орж, гал тавьсан тухай BBC мэдээллээ. Тэд Балба улсаас ирж хүмүүнлэгийн тусламж үзүүлж буй цэргүүдийг Гаитигаас явахыг шаардан эсэргүүцлээ илэрхийлсэн байна.