Далайн гүнд амьдардаг зэрлэг амьтдын тухай баримтат кино хийж байсан найруулагч Стив Ирвиний дурсгалд зориулж австраличууд “Матар агнагчийн өдөр”-ийг тэмдэглэв. Тэрбээр дөрвөн жилийн өмнө зураг авалтын үеэр сүүлт загасанд сүлбүүлэн нас барсан юм.
Түүнээс хойш найруулагчийн гэр бүл, ойр дотнынхон нь хамтарч байгаль хамгаалах арга хэмжээ, өдөрлөг зохион байгуулж эхэлсэн нь орон даяар тэмдэглэдэг “Матар агнагчийн өдөр” болон өргөжсөн аж. Энэ өдөр австраличууд устаж алга болох аюул нүүрлэсэн ховор амьтан, ургамлыг хамгаалах арга хэмжээ авч, сургуулиудад экологийн хичээл заадаг гэнэ.
“Матар агнагч” бүтээлээрээ нэрд гарсан Стив Ирвиний нэрэмжит эрдэм шинжилгээний хурал, баримтат киноны уралдаан зохион байгуулдаг аж.