Их Британийн “Evening Standard” сонины редакцаас Лондонд хамгийн нөлөөтэй хорин гадаад иргэнийг тодруулжээ. Улс төр, нийгэм, эдийн засгийн салбарт өөрийн гэсэн байр суурьтай, нөлөөтэй иргэдийн дотор Оросын тэрбумтан Роман Обрамович, “Wikileaks”-ийг үндэслэгч Жулиан Ассанж, “Barclays Capital” банкны захирал Боб Даймонд, кино найруулагч Том Форд нар багтсан аж.
Тус сонины редакц Лондоны нийт оршин суугчийн дунд санал асуулга явуулж уг жагсаалтыг гаргасан бөгөөд тус хотын хөгжил, соёл, нийгмийн амьдралд ямар хувь нэмэр оруулснаар нь шалгаруулсан гэнэ.