Гвиней улсын ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчний намаас нэр дэвшсэн Альфа Конди 52.5 хувийн санал авч ялалт байгуулсан тухай “Ройтерс” мэдээлэв. Өнгөрөгч зургадугаар сард болсон ерөнхийлөгчийн сонгуулийн нэгдүгээр шатны санал хураалтад тэрбээр 18.25 хувийн санал авч байжээ.
Санал хураалтад 2.8 сая хүн оролцсон байна. Гвиней улсын Ерөнхийлөгч долоон жилийн хугацаатайгаар сонгогддог бөгөөд 2009 онд гарсан үймээний дараа генерал Секуба Конате төр барьж байсан юм.