
Эргэн сануулахад, Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан О.Бямбадэлгэр нарын ашигласан тамга нь хуурамч гэдгийг Тагнуулын ерөнхий газраас мэдэгдсэн. Улмаар хуурамч тамгатай нэхэмжлэлийн дагуу гаргасан шүүхийн шийдвэр хүчингүй тул цуцлахыг ХҮН-ынхан шаардсан юм. Өнөөдөр л гэхэд ХҮН-ынхан шүүхийн шийдвэрийг цуцлахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдэж байв.