Аргентиний нийслэл Буэнос-Айрес хотод болсон “Музейн шөнө” арга хэмжээнд хагас сая хүн иржээ. Долоо дахь удаагаа зохиогдож буй эл арга хэмжээний хүрээнд тус хотын бүх музей, үзэсгэлэн 20.00-03.00 цаг хүртэл ажиллаж, өөр улсын музейн ажилтнууд ирж үзмэрүүдээ олонд толилуулсан аж.
Буэнос-Айрес хотын захирагч Маурисио Макри “”Музейн шөнө” ард түмний соёл, уламжлалыг хадгалж хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж байгаа. Жил ирэх тусам өргөн хүрээтэй болж байгаа уг арга хэмжээ дэлхий нийтийн урлаг, түүхийн өвийг хамгаалж, нийтэд хүргэх зорилготой” хэмээн өгүүлжээ.