Италийн Жоя Тауро боомтоор Бразилиас оруулж ирсэн тракторт 250 сая евротой тэнцэх хэмжээний хар тамхи нуусан байжээ. Их Британийн SOCA байгууллага, хар тамхитай тэмцэх Италийн алба хамтарч уг тракторт нэгжлэг хийн нэг тонн орчим кокаин илрүүлсэн нь сүүлийн арван жилд анх удаа гарч буй хэрэг аж. Хил дамнуулан хар тамхи зөөдөг гэмт хэрэгтнүүд “бараагаа” Европын орнуудад зарахаар төлөвлөж байснаа хүлээсэн байна.