Энэ оны хоёрдугаар сарын 27-ны өдөр болсон газар хөдлөлтөд нэрвэгдсэн иргэдийг ажлын байраар хангах төслийг цуцалсныг эсэргүүцсэн Чилийн 33 эмэгтэй уурхайн гүнд бүгж эсэргүүцлээ илэрхийлэв. Тэд 900 метрийн гүнд орших хоргодох байранд орж дотроос нь түгжсэн байна.
Байгалийн гамшигт нэрвэгдсэн хүмүүст ажиллах нөхцөлийг бүрдүүлэхээс нааш газар дээр гарч ирэх гүй хэмээн босогчид мэдэгдсэн аж. Хэрэв тавьсан шаардлагыг биелүүлэхгүй бол тэд өлсгөлөн зарлана хэмээжээ. Тус улсын Био-Био мужид болсон газар хөдлөлтийн улмаас 17 мянган хүн ажилгүй болж, үүссэн нурангийг цэвэрлэх, барилга байшин сэргээн засварлах ажил түр хугацаагаар хийж байсан юм.