Уржигдар ханхүү Уильям сүй тавьснаа мэдэгдлээ. Английн ирээдүйн хатан хаан нь түүний 10 жил үерхсэн найз охин нь гэнэ. Кэйт Миддлетон саятны охин бөгөөд түүний эцэг эх нь ажилчин гаралтай. Елизавета хатны үед энэ нь том асуудал болж байсан бол өнөөдөр бүх зүйл өөрчлөгджээ. Ханхүүгийн гэр бүлийнхэн бүгд энэ үйл явдалд их баяртай байгаагаа илэрхийлсэн байна.
Мөн Английн Ерөнхий сайд энэ тухай мэдэгдэл хийхдээ “Юуны түрүүнд хосууд бие биедээ хайртай. Тиймээс бид тэдэнд хувийн орон зай өгөх ёстой, үүнд нь ч засаг бүх чадлаараа тусална” гэв. Харин ханхүү Харри “Би үр гэлж эгчтэй болохыг хүсдэг байсан. Миний ах энэ мөрөөдлийг минь биелүүллээ” гэжээ.
Уржигдар Монголын цагаар шөнийн 03.00 цагт хос хоёр хэвлэлийнхэнд анхныхаа ярилцлагыг өгч, ханхүү хайрт бүсгүйдээ хуримлах санал тавихын тулд ихээхэн догдолсон, ээжийнхээ буюу Диана гүнжийн зүүдэг байсан бөгжийг хайртдаа өгөх гэж цүнхэндээ гурав хоног хадгалсан зэргээ ярьжээ. Хосууд нь хаант засаглалын хуучин заншлыг халсан, илүү орчин үеийн, чөлөөт хэв маягийн илэрхийлэл болж байна.
Б.ТҮШИГ