Халуун оронд амьдардаг 299 шувууны чихмэлийг музейгээс хулгайлсан этгээдийг Лондоны цагдаа нар баривчилсан тухай АР мэдээллээ. 22 настай Америкийн иргэн Эдвин Рист Их Британийн Байгалийн түүхийн музейн Тринг хот дахь салбараас эдгээр чихмэлийг хулгайлсан бөгөөд нэн ховордсон эдгээр жигүүртний өдийг дамлан худалдсан аж.