Гаити улстай хил залгаа орших Доминиканд булчин задрах тахлын халдвар авсан анхны тохиолдол бүртгэгдсэн тухай “France-Presse” уламжиллаа. Тус ул сад ажилладаг Гаити улсын иргэн Вильмонт Лоуэл эх орондоо амраад ирснийхээ дараа уг өвчнөөр өвдсөнөө мэдсэн байна. Доминиканы Эрүүл мэндийн сайд тахал гарахаас сэргийлж хорио тогтоохыг үүрэг болгож, ариун цэвэр сайтар сахихыг иргэдэд сануулжээ.