1904 онд Зүүн өмнөд Азийн Чемульно боомтод Оросын флотын “Варя” хөлөг япончуудтай түүхэн тулаан хийсэн билээ. Энэхүү хүч тэнцвэргүй тулаанд “Варя” хөлгийн усан цэргүүд эрэлхэгээр дайтсан ч хүчин мөхөстсөн юм. Энэ домогт тулааны бэлгэ тэмдэг “Варя” хөлөг онгоцны туг өнөө хүртэл 100 гаруй жил БНСУ-д хадгалагдаж байв.
Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев БНСУ-д төрийн айлчлал хийх үеэр БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мун Бак уг тугийг нөхөрлөлийн бэлэг болгон түр хугацаагаар өгчээ. Учир нь БНСУ-ын хуулиар туг нь тэдний түүхэн баримт болохоор бүр өгч болохгүй ажээ. Эрх чөлөө, тусгаар тогтнолын бэлгэдэл ийнхүү 100 жил харийн оронд “цөллөгдсөний” эцэст хоёр жилийн хугацаатай Санкт-Петербургийн музейд заларлаа.