Энэ оны есдүгээр сарын 7-нд Колмид гайхамшгийг бүтээсэн ТУ-157 онгоцны багийнхныг ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев энэ сарын 16-нд хүлээн авч уулзсан юм. Ерөнхийлөгч багийн есөн гишүүн болон тэдний гэр бүлийнхэнд баяр хүргэн, талархлаа илэрхийлжээ.
10.000 метрийн өндөрт ажиллагаагүй болсон онгоцоо нисэгчийн ур чадвар гарган 72 зорчигчийн нэгийг нь ч бэртээлгүй хөвчид буулгасан нисэгчдэд ОХУ-ын баатар цол олгожээ. Нисэгчид энэ үед хамтран ажиллагсад, зорчигчдодоо эрэлхэг зоригтой байсанд нь талархан, дахин аль болох хурдан нисмээр байгаагаа илэрхийлэв. Тэдний хүсэл онгоцыг бүрэн шалгаж дууссаны дараа тун удахгүй биелнэ.