Нобелийн энх тайвны шагналт Лю Сяобод шагналыг нь гардуулах ёслол арванхоёрдугаар сарын 11-нд Норвегийн нийслэл Ослод болно. Уг ёслолын ажиллагааг Холливудын жүжигчин Дэнзэл Вашингтон хөтлөх болсон тухай АР мэдээллээ.
Түүнчлэн эл өдөр нэртэй хамтлаг, дуучид нэгдэж Нобелийн шагналтанд зориулсан концерт зохион байгуулахаар төлөвлөжээ. Тоглолтод “Ядуусын хорооллын саятан” киноны дуу дуулсан А.Р. Рахман, жааз хөгжимчин Херби Хэнкок, “Florence and the Machine” болон “Jamiroquai” хамтлаг оролцох аж.
Х.ЧИМЭГ