Саддам Хусейний хамтрагч гэгдэх Тарик Азизийг цаазаар авах тогтоолд Иракийн Ерөнхийлөгч Жалал Талабани гарын үсэг зурахаас татгалзсан тухай “Ройтерс” дамжуулав. Одоо 74 настай Т.Азизийг цаазаар авах нь өрөвдмөөр бас элэг эмтэрмээр зүйл гэж тэрбээр үзэж буй аж.
Иракийн Гадаад хэргийн сайд, Дэд сайдын алба хашиж байсан Т.Азиз өнгөрсөн нэгдүгээр сард цус харвасан бөгөөд одоо ч түүний биеийн байдал сайнгүй байгаа юм.