Гвинейд саяхан болсон ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг эсэргүүцсэн хүмүүс үймээн дэгдээж, жагсаал зохион байгуулжээ. Сөрөг хүчний намаас нэр дэвшиж ялалт байгуулсан Альфа Кондег санал хураалтыг будлиантуулж төрийн эрхэнд гарсан хэмээн хэсэг иргэн үзэж буй юм. Эсэргүүцлийн жагсаалд оролцсон долоон хүн бэртсэнээс тус улсын Засгийн газар онц байдал зарлахад хүрээд байна.