Японы Титижима аралд газар 7.4 баллын хүчтэй хөдөлсөн тухай АНУ-ын Геологийн албанаас мэдээллээ. Токиогоос 130 гаруй км зайд болсон уг газар хөдлөлтийн улмаас цунами үүсэж магадгүй тухай Японы Геологи, газарзүйн алба мэдэгдсэн аж. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар давалгааны өндөр нэг метр байж магадгүй.
Газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог тус улс гамшгаас сэргийлэх, аюулгүй байдлыг сахих талаар баримталдаг бодлогоороо дэлхийд тэргүүлдэг. Одоогийн байдлаар холбогдох албаныхан нутгийн оршин суугчдад болзошгүй гамшгийн тухай сэрэмжлүүлж байна.