Олон нийтийн газар болон баар, зоогийн газарт тамхи татахыг ирэх оноос хориглох шийдвэрийг Испанийн Засгийн газар гаргажээ. Нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих уг хуулийг тус улсын Ерөнхий сайд Хосе Луис Родригес Сапатеро санаачилсан аж. Хуулийн төслийг хэлэлцэх үед мөрийтэй тоглоомын болон уушийн газарт тамхи татдаг хүмүүст зориулсан тусгай өрөө гаргах саналыг Парламентын зарим гишүүн дэвшүүлж байсан ч олонх нь эсэргүүцсэн байна.
Тамхидалтаас болж нас барж буй хүний тоо сүүлийн жилүүдэд эрс өсөж байгааг Испанийн Эрүүл мэндийн яамнаас хийсэн судалгаагаар тогтоосон байна. Энэ хууль хэрэгжсэнээр хүн амын эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө хэмээн иргэд үзэж байхад баар, цэнгээний газруудын орлого багасна гэж бизнесмэнүүд болгоомжилж буй аж.
Х.ОДНОО