Үндсэрхэг үзлийг хөөр өгдөн дэмжиж, арьс өнгө болон угсаа гарлаар ялгаварлан гадуурхахтай тэмцэх олон улсын тогтоолыг НҮБ-аас баталлаа. 129 орны төлөөлөгчдөөс санал хурааснаас АНУ, Палау, Маршалын арлууд татгалзаж, Европын холбооны улсууд болон Украин, Молдав, Гүрж зэрэг 52 орон түдгэлзэж, үлдсэн нь тогтоолыг дэмжжээ.
“Хүнийг арьс өнгө, шашин, үндэс угсаагаар ялгаварлан хавчих, доромжлох, эд материалын болон сэтгэл санааны хохирол учруулах, амь насанд нь халдах” зэрэг үйлдлийг уг тогтоолд заасны дагуу зохицуулах аж. Түүнчлэн дээрх үйлдлүүдийг хөхиүлэн дэмжиж, сурталчилбал хуулийн хүрээнд хэлэлцэж, хариуцлага ногдуулахаар тогтоолд заасан байна.
Мөн нацист хөдөлг өөнийг дэмжигчид хүмүүст хохирол учруулж, гэмт хэрэг үйлдэхээс сэрэмжилж, тэдний үйл ажиллагааг хянах, тодорхой хэмжээнд хязгаарлаж байх нь зүйтэй гэдэг дээр төлөөлөгчид санал нэгдэж байгаа юм.