Европын 25 орныг нэгтгэсэн Шенгений бүсэд нэгдэх Румын, Болгар улсын хүсэлтийг ХБНГУ болон Франц эсэргүүцжээ. Дээрх хоёр улс болон Кипр энэ бүсэд ордоггүй. Визийн нэгдсэн систем болон зорчих, түр орших зөвшөөрөлд хамрагдаж чадаагүй эдгээр орнуудын төрийн тэргүүн нар энэ явдалд дургүйцэж буйгаа илэрхийлэв.
Румыний Ерөнхийлөгч Траян Бэсэску “Бидний хүсэлтийг эсэргүүцсэн нь ялгаварлан гадуурхаж байгаатай адил” хэмээн мэдэгдсэн бол Франц болон ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд нар “Тус хоёр орон Шенгений бүсэд элсэхэд тавигддаг шаардлагыг бүрэн биелүүлээгүй” хэмээжээ.