Бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн шалгагдаж буй Жулиан Ассанж дурсамжийн номоо бичиж байна. “WikiLeaks”-ийн тэргүүн тэрбээр ирэх оны гуравдугаар сард Испанийн “Random House Mondadori” хэвлэлийн газарт гар бичмэлээ өгөх гэнэ. Ном хэзээ худалдаанд гарах нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Мөн тус цахим хуудсанд ажиллаж байсан Даниэл ДомшайтБергийн дурсамжийн ном ирэх сарын сүүлчээр худалдаанд гарах аж.