Саддам Хусейний дэглэмийн үед төрийн өндөр албан тушаал хашиж байсан гурван хүнийг сулласан тухай АР мэдээллээ. Иракийн удирдагч агсны ах Ватбан Ибрагим аль-Хасан, армийн командлагч асан Камаль Мустаф, Засгийн газарт ажиллаж байсан Ахмед Хусейн аль-Худейр нарыг гэрийн хорионоос гаргасан байна.