“Оросын төмөр зам” компани ирэх онд 2.7 тэрбум рублийн цэвэр ашигтай ажиллах тооцоо гарсныг “РИА Новости” мэдээлэв. Төлөвлөж буйгаасаа өндөр орлого олохгүй бол тус компанийн цэвэр ашиг ирэх жил энэ оныхоос 26 дахин буурах юм байна. Учир нь энэ онд “Оросын төмөр зам”-ын цэвэр ашиг 70 тэрбум рубльд хүрэхээр байгааг тус компанийн ерөнхийлөгч Владимир Якунин мэдэгджээ. Ирэх жил орлогын хэмжээ огцом буурахаар байгаа нь төмөр замын тээврийн тарифын өсөлтийг төрөөс хязгаарлаж буйтай холбоотойг Владимир Якунин тэмдэглэсэн байна. “Оросын төмөр зам” компани 2011 онд тарифаа мэдэгдэхүйц нэмэхгүй ч 2012 оноос 23 хувиар өсгөх санал гаргаж буй аж. Хямралын үед тус компани төрөөс нөхөн олговор авч байсан учир тарифаа тогтоох боломжтой байжээ. Харин 2012 оноос ОХУ-ын Засгийн газар “Оросын төмөр зам”-д нөхөн олговор олгохоо зогсоох юм байна.