Их Британийн томоохон нисэх буудлуудыг нэгтгэсэн “Heathrow” компанийн захирал Колин Мэттьюз энэ салбарт амжилт гаргасан оны тэргүүн ажилтанд олгодог шагналыг авахаас татгалзжээ.
Европын орнуудад энэ жил цас их орсноос онгоцны буудлууд болон нисэхийн компаниудын үйл ажиллагаанд ихээхэн хүндрэл гарч хэдэн мянган зорчигчид хохирол учруулаад байгаа юм. “Үйл ажиллагаанд маань хүндрэл учраад байхад би шагнал хүртэх эрхгүй. Компани өөрийн ажилчдын болон үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалж ажиллах ёстой” хэмээн Британийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа тэрбээр өгүүлжээ.
Цаг агаарын байдлаас болж энэ долоо хоногт л гэхэд тус компани нислэгийнхээ дийлэнхийг цуцалжээ.