Палестиний үндэсний автономит улсыг эрх чөлөөт, тусгаар тогтносон хэмээн хүлээн зөвшөөрч буйгаа Эквадорын Гадаад хэргийн яамнаас албан ёсоор мэдэгдсэн байна. Одоогийн байдлаар Латин Америкийн Аргентин, Боливи, Бразил зэрэг улс Палестиний тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөөд байгаа юм.
Мөн Уругвай, Чилийн эрх баригчид ч удахгүй албан ёсны мэдэгдэл хийх гэнэ. Палестиний удирдагч Махмуд Аббас эквадорчуудын энэ шийдвэрийг өндрөөр үнэлж, хоёр улсын хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлнэ гэв. Тэрбээр саяхан Латин Америкийн орнуудад айлчилсан юм.
1993 оноос эхэлсэн Израиль–Палестиний хэлэлцээр зогсонги байдалд орж, хоёр тал тохиролцоонд хүрч чадахгүй байгаад сэтгэл зовж буйгаа Эквадорын Ерөнхийлөгч Рафаэль Корреа мэдэгдэлдээ дурдсан байна.
Х.ОДОНЧИМЭГ