Энэтхэгийн Мадрас хотоос 100 км зайд орших Шрихарикота арал дахь сансрын буудлаас хөөрсөн “GSAT-5P” хиймэл дагуул бүхий хөлөг дэлбэрчээ. Хөөрсөнөөсөө хойш 47 секундын дараа дэлбэрсэн уг сансрын хөлгийн ослын шалтгааныг тодруулахаар мэргэжилтн үүд ажиллаж байна. Сансрын тойрог замд байрлаж, мэдээлэл цуглуулах үүрэгтэй пуужин өнгөрсөн дөрөвдүгээр сард мөн энэ станцаас хөөрсөн нь амжилтгүй болж, Бенгалийн хойгт унасан билээ.