Баруун Африкийн орнуудын эдийн засгийн нэгдсэн байгууллага (ECOWAS) Кот д`Ивуарын Ерөнхийлөгч Лорен Гбагбод шаардлага тавилаа. Тус байгууллагын гиш үүн орнуудын төлөөлөгчид шуурхай хуралдаж, Лорен Гбагбод сайн дураараа огцрох санал тавьж, хэрэв үүнийг эсэргүүцвэл цэргийн хүч хэрэглэнэ гэж мэдэгджээ.
ECOWAS-ийн бүрэлдэхүүнд ордог 15 орны тавьсан энэ шаардлагыг тэрбээр хууль бус хэмээн үзэж буйгаа мэдэгдээд, хэрэв хүч хэрэглэвэл хариуг нь барина гэжээ. Тэрбээр тус улсад ажиллаж буй энхийг сахиулагчдыг котд’ивуарчуудын цусыг урсгаж байгаа хөлсний алуурчид гэж нэрлэв.