Москва орчмын цацраг идэвхт бодисыг тусгай төхөөрөмж ашиглан хоёр жил гаруй цэвэрлэж байгаа билээ. ОХУ-ын Онцгой байдлын сайд Сергей Шойгу хойд хөршийн нийслэл хорт хаягдлаас ангижирч цэвэрхэн болсныг албан ёсоор мэдэгдэв.
“Хоёр жилийн өмнөөс бид тусгай хөтөлбөр хэрэгжүүлж ажилласны хүчинд хүний эрүүл мэндэд хортой 1.5 мянган тонн цацраг идэвхт хаягдлыг хотоос зайлууллаа” хэмээн тэрбээр “Россия” телевизэд өгсөн ярилцлагадаа өгүүлсэн байна.