Пакистаны баруун хойд хэсгийн Хар хотын Бажур дүүрэг дэх хүнс түгээх цэгт амиа золиослогч бөмбөг дэлбэлжээ. Афганистантай хил залгаа орших уг хотод “Талибан” хөдөлгөөний гишүүд амьдардаг аж. Бямба гаригийн өглөө хүнс түгээх цэгт мянга гаруй хүн цугласнаас 41 хүн дэлбэрэлтэд өртөн амиа алдан, 60 гаруй хүн бэртэж гэмтсэн байна. Шархадсан хүмүүсийг эмнэ - лэгт хүргэсэн ч олон хүний биеийн байдал хүнд байгаа аж.